Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОУХМ Э.Эрхэс залуучуудын азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
00

Усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсад эхэлж манай улсаас 21 тамирчин өрсөлдөж буй. Тус тэмцээний 15-17 насны ангилалд, ОУХМ Э.Эрхэс хүрэл медаль хүртлээ Тэрээр ингэхдээ 26.43 секундын амжилтаар Монгол улсын рекордоо дахин шинэчиллээ. 15 настай Э. Эрхэс хүү энэ ангилалдаа хамгийн бага настай өрсөлдөгч байв.



