О.Номинчимэг: Цэнгэлдэхийн хажууд баригдаж буй барилга нь Т.Нямдаваагийн хүүхдийн компанийнх. Т.Нямдаваа нь цэнгэлдэхийн газрыг 29 хувааж, ЗАРСАН

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
30
legacy:nominchimeg orlogch/MPA17472 copy.jpg

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр Төв цэнгэлдэхийн газрын маргааны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1993 онд өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Улмаар 2003 онд иргэн Т.Нямдаваа 30 хувиа 49 хувь болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэтэл 400 мянган төгрөгийн асуудлаас болж, зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар 2005 оноос хойш 29 салж, 12.6 га үлдсэн. 3 дахин багассан гэсэн үг. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг.

Одоо Төв цэнгэлдэхийн баруун талд "Мөнх сан" ХХК-ийн эзэмшил барилга баригдаж байна. Энэ нь иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компанийнх. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.

Үүнийг "Шунал" хороолол гэж нэрлэмээр байгаа юм. Шалгалт явуулаад энэ барилгыг зогсооно гэсэн бодолтой байна" хэмээлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

  • З
    Зочин

    Нямдавааг чадах уу? Энэ нөхөр чинь МАН-ын томоохон санхүүжүүлэгч биз дээ. МАН, Нямдаваа, Чойжилсүрэн, Ганбаатар, нараасаа салвал тэжээгчээ алдлаа гэсэн үг.

  • З
    Зочин

    МАН ын өлөн хулгайчуудын нэг нь бус уу. Энэ байтугай л хусаж улс орныг самарч дуусгаж