Т.Баярхүү: Хандивын аянд иргэд, ААН-үүдээс гадна үндэсний шигшээ багууд нэгдсэн бөгөөд 1,3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив үзүүлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2024/06/bayrhuu-1.jpg

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү,

"ЗГХЭГ-аас эхлээд яам агентлаг, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн ААН-үүд болон хувь иргэд, мөн зарим үндэсний шигшээ багууд зэрэг 74 байгууллагаас УОК-д 1,3 тэрбум төгрөгийн хандивыг бэлэн мөнгө хэлбэрээр, мөн 560 орчим сая төгрөгийн бараа материалыг хандивласан байна.

Малчдадаа туслах хандивын аянд нэгдсэн ААН, байгууллага, иргэддээ талархал илэрхийлье. Хандиваар цугласан бараа материал, мөнгөн хөрөнгийг нэг шаардлагатай айл өрхөд хүргэх ажлыг хийнэ" хэмээв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Та нар зөвхөн УОК-д өгсөн хандивыг яриад байх юм. Сайхан сэтгэлтэй хувь хүмүүс, АА-нэгжүүд хэдэн арван саяар өвс , хивэг хүнсний багц зэргийг авч сумдын удирдлагууд шууд өгч байгаа шүү дээ. Үүнийг аймаг сумдаас мэдээллийг авч, бүртгэж, хяналт тавьж, олон нийтэд мэдэгдэж баймаар байна. Сум орон нутагт өгч байгаа хандив маш их байгаа. Зүгээр л хэдэн том компани, байгууллагад л үйлчлээд тэднийг магтаад байх юм.