Зудтай аймгийн Засаг дарга нарт сурагчдын амралтыг урагшлуулах, хойшлуулах, сунгах эрхийг нь өглөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:bulgan aimag/NewFolder/428610475_414139400995994_63709659483491250_n copy.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Малчдын зүгээс нөхцөл байдал хүнд байгаа тул оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт оруулж, зохицуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн. Тиймээс БШУ-ны сайдад үүрэг даалгавар өгсөн" гэлээ. Улмаар хаврын нөхцөл байдал нь хүндэрч байгаа аймгын засаг дарга нарт сурагчдын амралтыг шийдэх эрхийг нь өглөө.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сурагчдын амралтад өөрчлөлт орох боломжгүй тул зудтай аймгийн Засаг дарга нарт сурагчдын амралтыг 7 хоногоор урагшуулах, сунгах шийдвэр гаргах эрхийг нь өглөө. Ингэхдээ БШУ-ны сайдтай зөвшилцөж, зөвшөөрлөө авна" гэсэн юм.