МАИТ: МИАТ компани нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:miat/287080210_1116076955717147_5457263185355349298_n.jpeg

Цахим орчинд МИАТ компанийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч, ковидын үеийн хохирлоо барагдуулсан гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан "МИАТ ТӨХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир дараах тайлбарыг өгөв. Тэрбээр,

"МИАТ компани нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.

Ковидын үед алдагдалтай ажилласан ч 2022 онд 37 тэрбум төгрөг, 2023 онд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, алдагдлаа нөхсөн" гэлээ.