ГУРАВДУГААР РАУНД: Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын “тулаан” С.Зоригийг амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын хуралдааны нууц тэмдэглэлийг ил болгосноор эхэллээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 49 сек
240
legacy:elbegdorj eronhiilogch/Ebi Oyuk 1.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нүүрний эгнээнд гарч ирсэн цагаасаа л бизнес, улс төрийн хэсэг хүмүүсийг “Ц.Элбэгдоржийн бүлэглэл” гэж нэрлэж, өнөөдрийг хүртэл үзэлцэж байна. Товчхондоо, энэ удаагийн “тулаан” бол энэ хоёр хүний гуравдугаар раунд. Эхний үе нь “Эрдэнэтийн 49” хувь. Хоёр нь дахь үе нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл” зэрэг “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбогддог төслүүд. “Эрдэнэт”-ийн асуудал ч гэсэн цагтаа “эзэн” гэж нэрлэгдэх хүртлээ томорсон байсан Д.Эрдэнэбилэгтэй шууд холбогддог. Эхний хоёр үе албан ёсоор хонх цохиж дуусаагүй ч одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ илтэд хошуулчилж байгааг өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. Одоо гагцхүү шүүгч л алхаа цохичихвол улсаараа эцсийн хариуг нь харах учиртай.

Тэгвэл тэдний “тулаан”-ы шинэ үе ийнхүү албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Ер нь сонгуулийн жилийн хавар өрнөдөг улс төр нам дотроо бус, нөгөө нам руугаа чиглэлтэй байдаг. Ялангуяа өөртөө хохирол учруулж болзошгүй лидерийг нь онилж үзэлцэх нь бичигдээгүй дүрэм. Гэхдээ Лу.Гантөмөр бол одоогийн МАН-д, Ерөнхий сайдад хохирол үзүүлэх хэмжээний лидер мөн эсэх нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээрээ л байна. Харин түүний оронд өнгөрсөн хугацаанд алдсан баялаг, эрх мэдэл, хөрөнгө санхүүгийнхээ төлөө энэ сонгуульд өөрт байгаагаараа бооцоо тавьж мэдэх хүнийг эртнээс ийнхүү Ерөнхий сайд амлаж авсан бололтой.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сонгууль хүртэл хэрэглэх улс төрийн гол зэвсэгээ улс төрийн хүрээнд ил гаргаж “үзүүлэв”. Тэр нь С.Зоригийн хэрэг ба Ц.Элбэгдорж байх бололтой. Тиймээс л ЦЕГ-ын саналаар Засгийн газрын хуралдаанаас С.Зориг агсныг амиа алдсны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэлийг ил болгож буй хэрэг. Уг ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж байсан хүн нь тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж. Ардчилсан холбоо эвслийнхэн Ерөнхийлөгч Н.Багабандид зөвшөөрүүлж чадахгүй, Да.Ганболдыгоо долоо удаа буцаалгаад байсан тэр цаг үе. Ингээд харамсалтай хэрэг гардаг өдөр эвслийнхэн Дэд бүтцийн сайд С.Зоригийг Ерөнхий сайдад томилохоор улс төрийн хүрээнд тохиролцсон. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх Ардчилсан холбоо эвслийн хурал нь болох байсан ч маргааш болтол хойшилж, тухайн өдөртөө С.Зориг агсан амиа алдсан гэдэг.

1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр. Тухайн үед огцроод дөрвөн сар болчихсон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахдаа ямар шийдвэрүүд тухайн үед гаргаж, юу гэж хэлж байсныг бид удахгүй нээлттэй үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт яг ямар сэжүүр гарсан болоод 26 жилийн өмнөх Засгийн газрын хаалттай хуралдааны нууцад авсан тэмдэглэлийг ил болгож байгаа вэ. Үүний цаана ирэх өдрүүдэд Монголын улс төрд ямар үйл явц өрнөх вэ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын толгойлж хуралдуулсан хуралдааны нууц тэмдэглэл танхимын тэргүүн рүүгээ хэр гүнзгий чиглэх вэ гэх зэрэг сонирхолтой агуулгууд хариулт нэхсээр үлдэж байна.

Магадгүй сонгууль бүрийн өмнө л энэ хэргийн дуулианаар улстөрчид “голоо зогоодог” гэсэн хандлагаар нийгэм энэ удаад ч хүлээж суугаа байх. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад, Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхад гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүгдэж, хилс хэрэг хүлээсэн хэмээн энэ цаг үед цагаадсан байгаа явдал юм.

Тиймээс хэрэг талаас нь хуулийнхан зарим сэжүүрийг тун удахгүй гаргаж ирэх бололтой. Харин улс төр талаас нь уг хэргийн шинэ үйл явц улстөрчидтэй холбогдож багагүй бужигнах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим томоохон улстөрчдийг уг хэрэгт холбогдуулан онцгойлон шалгах үйл явдлууд өрнөх гэнэ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ОРК-ууд нударсан нь л үнэн

  • З
    Зочин

    Tegeed hurdan ilrvvleech ulas turiin allga geheeree yagaad ilerdeggvi yum be Bathvv agsan bas songuuli bolhoor dandaa iim yum yarij bhiin huuli hvchniihen gej bas hereg ilrvvlj chadahgvi hurdan ilrvvleed hariutslga hvleelge bitii vhsen hvnii yas undulzvvleed bai

  • З
    Зочин

    Зориг гэж үйлтэй хүн юм сонгууль дөхөхөөр алуулаад эхэлдэг. Ахуйн архидалтаас л болоод шинэ баячууд нь нухчихсан байх.тэр Зориг бол Эдийн шуналгүй эрдэмийн хүн байсан.. тухайн үед 90 онд үнээгүй ядуу байсан найз нөхөд нь 98 онд жоохон идэж өмсөх юмны бараа хараад солиорч эхэлсэн үе л длээ..

    • З
      зочин

      үнэн байх шүү. бүгд л үгээгүй ядуу байсан даа хөөрхийс

  • З
    Зочин

    Odoo tsagan bolson zahialagchiin zarla

  • З
    Зочин

    Оюук гэж боловсролгүй, тэнэгдүү эр цээжний бангаар попроод хол явахгүй нь тодорхой.дэргэдэх хулгайчдаа яаж ч чадахгүй сүү долоосон гөлөг...

  • О
    Очин

    Хамгийн сайн ажилласан з.газар

  • З
    Зочин

    Оюунэрдэнийг муулж байгаа улс хамгийн их но той улс гэж мэдээрэй зарим нь үхэхдээ үхэр буугаа тавина гэдгийн үлгэр болох нээ

    • З
      Зочин

      Tiim shu. Sanal neg bna

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ д тохоод байх юм байхгүй бусад нь мэдэж байгаа аймхайнууд хэлж чадахгүй олон жил болсон шүү дээ элбэгдорж батүүл нарийг дээш гархад хамгийн их тээг болж байсан хүн нь талийгч шүүдээ тэгээл тодорхой шдэ

  • З
    Зочин

    Элбэгдорж, М.Энхболд, Нямтайшир нарын бүлэглэл одоо юу ч хийхээс буцахгүй болсон байгаа. Оюун-Эрдэнийн гэр бүл хамаатан садныг ч хамгаалалтад авахгүй бол 30 жил бугшсан мафийн загалмайлсан эзэд ч аймаар шүү дээ

  • З
    Зочин

    Илжигдоржийг Зоригийн араас явуулмаар

  • З
    Зочин

    Elbegdorjiig tsusand jivuul

  • З
    Зочин

    Дараачийн ЕС бол яахын аргагүй Опун эрдэнэ. Энэ залуу л монголыг Монголчуудыг өндийлгөнө дөө. Ардчилсан намбн барууны төвийн үзэл баримтлалтай. Баячуудын эрх ашгийг л хамгаална. Авилгал албан тушаалынмхэргүүд бүгд цагаадна. Ядуурал улам ихсэнэ. Ядуу чуудыг нийгэм байдаг үзэгдэл баячуудад улам баяжихад гишгүүр болох ёстой хэмээн үздэг болой барууны төвийн үзүэл баримтлал

  • З
    Зочин

    Ene hovdiin hogiin hulgaichiig il bolgoh zuv

  • З
    Зочин

    Энэ хоёр хоёулаа зайлчихвал зүгээр л байна. Болж өгвөл бие биенээ нухчихаасай даа

    • З
      зочин

      тийм шүү

  • З
    Зочин

    Сонгууль бүрийн өмнө энэ хэргээр шоу хийхээс чинь бүр залхаж байна..Өмнөх 7,8 жил цэгцлэхгүй юугаа хийж байсан юм бэ?Найдваргүй арга даа,ХӨӨРХИЙ.. Залуу үе сэрчихсэн шүү!!

  • З
    Зочин

    Хүзүүгүй худалч хулгайч жангаа ид

  • З
    Зочин

    Зоригийн хэрэг яах вэ сонгууль дөхөхөөр л тэгдэг зүйл Зудын асуудал л тун хүнд бна агуу их удирдагч минь....

  • З
    Зочин

    Юу ч хийхгүй ярихаас цаашгүй мулгуу качкар монголын түүхэнд хамгийн бүтэшгүй тэнэг ерөнхий сайд

  • З
    Зочин

    Дөрөвхөн сарын дараа сайн цаг ирж ардчлалын туг мандан Элбэгээ Сайханбилэг нар маань саарал ордондоо эргэн ирцгээнээ. тэр хүртэл тэвчих л хэрэгтэй

    • K
      kkk

      битгий л буцаж ирээсэй, шинэ хүмүүс байх хэрэгтэй байна, ХҮН нам НОГООН нам гэх мэт

  • З
    Зочин

    Элбэгдорж мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүн. Бат-Үүлтэй нийлж Зоригийг алсан байж мэднэ. Гэрт нь малгайгаа мартсан. Тэгээд л Чимгээ нарыг хэлмэгдүүлж хийсэн хэргээ үүрүүлэх гэж байж. Эби даанч гадаадад зугтаж, Сайханбилэгтэй байнга уулзаад байгаа. Монголд ирэхэд нь барьж авахгүй бол аюултай хүн шүү.