Б.Замилан анхны цомгоо гаргана

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:zamilan jujigchin/403923465_18030879946728146_4899061365432522103_n copy.jpg

2018 онд нээлтээ хийж байсан UBS телевизийн бүтээл “Говийн домог” киногоор олонд танигдсан жүжигчин, дуучин Б.Замилан анхны цомгоо гаргахаар болжээ. Цомгийн анхны “Чиний Би” нэртэй дуугаа дүрсжүүлэн өчигдөр /2023.03.10/ үзэгч сонсогчдын хүртээл болгожээ.

Одоогоор цомогт орох 6 дуу бэлэн болсон байгаа бөгөөд удахгүй албан ёсны клипнүүдээ гаргаж сонсогчдод бэлэг барихаар төлөвлөж буй гэнэ.

Түүний хувьд “Говийн домог” киноны Эгэрэл гүнж, “Нарны садан” киноны Гиймэл хатан, “Амьдралын урт замд” киноны Оюуны дүрд тус, тус тоглож байв.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурчаар төгссөн даруу төлөв, бүрэг ичимхий, дотогшоо охин кино урлаг руу орсноор өөрийгөө илүүтэй нээсэн байна. Нөгөө талаас МУГЖ, бүжиг дэглээч, бүжгийн багш ээж нь ч нөлөөлж, багаасаа л урлагийн ахуй орчинд өсжээ. Тэрбээр мөн СУИС-ийн тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр бакалавр, МУИС-ийг маркетингийн мэргэжлээр сурч төгссөн байна.