“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл“-д хамрагдах өрхүүдийг шалгаруулж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/gerhoroolol2.png

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-д хамрагдан эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна.

Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.

Байршил: Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хороо. Төсөлд хамрагдах хүсэлтэй айл өрхүүд харьяа хороондоо хандаж эсвэл https://forms.gle/ZM2mEy8krLQDYb9C8 цахим холбоосоор нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой.