Махны 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:махны үйлдвэр11.png

ХАА-н салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хийсэн хяналт шалгалтаар "их эрсдэлтэй" үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа.

ХХААХҮ-ийн сайдын баталсан 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу ХАА-н салбарын улсын ерөнхий байцаагчийн 08-00-02/29 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

legacy:махны үйлдвэр22.png

Хяналт шалгалтын дүнгээр Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлагыг хангаагүй их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах нийт 49 үйлдвэр, цехэд олгосон улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг ХАА-н салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцалж, холбогдох арга хэмжээг авч , хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна.

legacy:махны үйлдвэр33.png