Маргаашаас цацагдах ярилцлагадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юуны тухай ярив....

Хоосон
Turbat
Унших: 1 мин 14 сек
70
legacy:aj ahui negj/ES Oyuk.jpg
legacy:Zasag Oyun-Erdene/411107530_345925314736026_2441391476624749346_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. Уг ярилцлага маргаашаас эхлэн 12 телевизээр "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг нэртэйгээр цацагдах юм байна.

Уг ярилцлагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой байж болохуйц асуудлуудыг хөндөж ярьсан нь нэвтрүүлгийн промошн видеоноос харагдаж байна. Тодруулбал, Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай түлхүү яригдсан байж болзошгүй байгааг нэвтрүүлгийн промошноос үзэх боломжтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилийн Сар шинийн баяраар МҮОНРТ-д ярилцлага өгснөөс хойш хэвлэл олон нийтэд бодлого, үзэл бодлоо танилцуулаагүй байсан. Ийнхүү жил гаруйн хугацааны дараа ярилцлага өгч байна. Түүний энэхүү ярилцлагаас МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ямар бодлого баримталж орох, нэр дэвшилт, МАН-ын ирэх өдрүүдөд болон сонгуулийн дараа өрнөх улстөрийн бодлого, Л.Оюун-Эрдэнэ гэх хүн хийж хэрэгжүүлж буй бодлогоо хэрхэн үргэлжлүүлэх зэрэг олон өнцгийг үзэх нь ээ.

Түүний ярилцлагын дараа улстөрд маш олон үйл явдал өрнөнө гэх таамаг байна. Тэгэхээр энэ бол улстөрд маш сонирхолтой, хүлээлт үүсгэсэн ярилцлага болж байна.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг "улсын нууц"-аас гаргах шийдвэр гаргасан байдаг.

Сонирхолтой ярилцлага маргааш гарах нь дээ. ЕС Оюуктай Ганаа эгч ярилцлага хийж. Эрдэнэт 49, Элбэгдорж, Зоригийн, нүүрсний хэрэг баахан сэдэв хөндөгдөх болтой. Үзнэ дээ.
pic.twitter.com/mczgD6flV5

— Содоо (@sodo_sun) March 27, 2024
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хээр алаг

    Ерөнхий сайд гайхамшигтай ярилцлага хийжээ. Удахгүй их хурдын сонгууль болно. Ард түмний тархинд үнээн худлыг ялгахад чухал мэдээ зөндөө байна.: Харин МАН энэж олон олигархууд, ялангуяа сайдбн суудул худалдаж авдаг, тэр шархаа ард түмнийг асар их хохироож нөхдөг олигаөрхуудыг дахин нэр дэвшүүлэхээс татгалзаачээ. Сү.Батболд, Ганбаатар билүү уурхайн сайдын суудал худалдаж өвсан ямар ч чавдаргүй этгээд, Болорчулл, Цогтбаатар билүү, тээврийн сайдын суудлыг худалдаж авсан хлвдын нөкөр, бас нэг увс Чойжилсүрэн билүү? иймэрхүү этгээдүүдийг хязгаарлаж татгалзаж байхгүй бол нам нэг их хол явахгүй шүү.

  • З
    Зочин

    Хамгийн сонирхолтой өгөөжтэй үнэн шударга хатуу яриаг оюунэрдэнэ өгдөг шүү 90оны дараах улс төрчдөөс зориг оюунэрдэнэ хоёр л Монголын төлөө зогсож чадаж бна бусад нь яав ийм их хулгай луйвар байхад чимээгүй байсан биздээ

  • Ү
    Үз

    Сонгууль болгоноор л ийм юм ярьдаг биз дээ. Иргэдийг хульхдаж хаячихаад одоо анхаарлыг өөр тийш сарниулах гэж л хэрээ баатарын сценараар сонгуулийн өмнө ийм цацаж бгаа биз, үүнийг одоо хэн ч тоохгүй дээ. Тэгээд л араас нь нөгөө хөлсний 10 мянга гаруй троллоор сэвүүлнэ биз.

  • З
    Зочин

    Энэ ч нэг л дүр эсгэсэн попрогч бус уу. Яриад л байна үр дүн хаана байна

  • З
    Зочин

    Бат-Үүл Зоригийг алаад гэрт нь малгайгаа орхисон. Ул мөрөө баллахын тулд Элбэгдоржтой нийлж Чимгээ, Содномдаржаа нарын гэмгүй иргэдийг гүжирдэн хэлмэгдүүлсэн байна.

  • З
    Зочин

    юун ярилцлага бага өгдөг гэж орой болгон шахуу тв ээр бялхтал, залхтал нэвтрүүлгүүд яваад байгаа биз дээ, хүн үздэг үгүйг нь мэдэхгүй юм

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda