Н.Учрал: 2015 оноос хойш ЭМ-ийн салбарын цахимжилт гүйцэт хэрэгжээгүй тул АТГ-аар шалгуулна

Хоосон
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:2024/03/svgeve.jpg

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн байдаг. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллага мөн Дэлхийн банк хөндлөнгийн дүгнэлт хийхэд есөн зорилт хэрэгжээгүй буюу 29 хувийн ажил хэрэгжээгүй. Нийт 1,7 саяыг Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн. Ерөнхий сайдын зүгээс программ хангамж нэвтрүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах чиглэл өгсөн" гэв.