SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Rokit bay-н дууг ашиглаж Ерөнхий сайд руу DISS хийв

Social pop
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
50
legacy:elbegdorj eronhiilogch/202412183_629673451768870_1923206532886815294_n.jpg

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс эхлэн улс орон даяар цацагдаж эхэлсэн. Уг нэвтрүүлгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой олон асуудлыг ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаж, зарим сошиалчид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Л.Оюун-Эрдэнэд барих хариу тайлбарыг хүлээж байлаа.

Харин өнөөдөр өглөө тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг болох реппер Rokit bay-н FLA буюу Б.Жавхлантөгсөд дисслэсэн шинэ уран бүтээл болох "BLAAVGAI" дууг нийтлээд "Рокит Бэй - Дисс. "Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй... Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно" хэмээн нийтэлжээ. Үүнийг олон нийтийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад барьсан "дисс" хэмээн дүгнэж байна.

Тухайн дууны гол агуулгыг "Миний карьер бол нар, чинийх дэнлүү. Diss хийх амархан, дуу хийх хэцүү" гэх дууных нь үг илэрхийлж байгааг сонсогчид нь хэлж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэхүү постоороо Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь карьерыг ашиглаж, дээшлэхийг оролдож байна хэмээн илэрхийлж байж болох юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Сайханбалагийг АНУаас ойрын хугацаанд орхин явахыг шаардсан шүүхийн шийдвэр гарсан

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ муухай Шинжаны чантуу халхуудаар тоглоод алалцуулаад дуусгасан

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин2 жил өмнө

    Элбэгдорж луйварчин гадаадад зугтаж яваа ш дээ. Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нартай уулзаж, Монгол улсыг хэрхэн тонож, хулгайлах вэ л гэж ярилцаж байгаа.

  • З
    Зочин2 жил өмнө

    Хаха одоо тун удахгүй бүгд илчлэгдээд тохоон томилсон нөхдүүдийн хугацаа дуусаад ирэхээр үйлийн үрээ эдлэнэ дээ хөөрхий.