TIMELINE: Канад руу ниссэн “шувуу”, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх хоёрын 26 хоногийн улс төр

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 18 сек
00
6d4f5c82-1762-46e1-9421-b780717f6502.webp

Хотын экс дарга Х.Нямбаатар хилийн чанадаас долоо хоног бүр лайв хийж, төрийн тэргүүнээс авхуулаад төрийн түшээд нартай холбоотой ноцтой мэдэгдүүдийг хийх болов. Тиймдээ ч түүний мэдэгдэл яван явсаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд хүргэлээ. Харин У.Хүрэлсүх суудлаасаа буухын өмнө парламентын танхимын тэг голд сууж байгаад "Тэр шувууг авчирч, шалгах хэрэгтэй" гэх агуулгыг хэдэнтээ илэрхийлэв. Тэгвэл Х.Нямбаатар, У.Хүрэлсүх хоёрын хооронд өрнөсөн сүүлийн 26 хоногийн улс төрийг TIMELINE болгон хүргэж байна.

5ce09d20-4d8c-4b70-a21f-643e6c6d66c4.webp

2026.10.24 Х.Нямбаатар ээлжит лайваараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг их хэмжээний хууль бус үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдээлэв

2026.10.27 ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Ерөнхийлөгчийн хөрөнгө орлоготой холбоотой Х.Нямбаатарын мэдээллийг няцаав

2026.10.30 Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө орлогоо нотолж огцрохыг шаардав

2026.11.03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг дуудаж уулзан, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх байр сууриа илэрхийлсэн

2026.11.06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны асуудлаар салбарын сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, иргэдийг бухимдуулахгүйгээр шатахууны түгээлтийг сайжруулах чиглэл өгөв

2026.11.07 Х.Нямбаатар “У.Хүрэлсүх огцор” групп нээснээ зарлаж, огцрох хүртэл нь баримт дэлгэнэ гэж мэдэгдэв

2026.11.14 Х.Нямбаатар ээлжит лайваараа “Бодь Интернэшнл”-ийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 25 сая ам.долларын авлига авсан гэж мэдээлэв

2026.11.16 УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа өгч, нэр холбогдсон авлига, хөрөнгө орлогын асуудлаа шалгуулахыг шаардав

2026.11.17 У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдэв

2026.11.18 У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ 77.8 хувиар дэмжив

2026.11.19 УИХ У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхийлөгчөөс чөлөөлөв

2026.11.20 Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг Төв талбайгаас үдэв