Маргааш нийслэлд 6 хэмийн дулаан байна

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/_M1A0737.jpg

Маргааш нийслэлд шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.