Б.Энхбаяр: “Баян“ хочит Р.Базар нь 65 орчим тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:b.enkhbayar gishuun/284602061_388175986660834_3364433903200372810_n.jpg

"Баян" хочит Р.Базарыг өчигдөр /2024.04.15/ ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авахаар саатуулсан. Түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлсэн юм. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр,

"Дээрх хэргийн талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Миний хувьд дээрх асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна. Харин Р.Базар гэх хүний талаар нэг мэдээлэл бий. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Үүний 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Doko

    Манай Монголын төр нь өөрөө рекит дээрэмчин . Компаниудын бизнесийг нь Зохион байгуулалттайгаар шалган байцаана гэж бүлэглэн хэрэгтэн болгож дампууруулж дээрэмдэж хураах торгох нэрийн дор хүмүүсийгээ бүр хяхан дарж нухчхаж Бүр юу ч үгүй болтол нь төрийн зохион байгуулалттай дээрэм хийж байна.Хэлэх ч үг алга.Шоронгийн хулгайч нартай үгсэж мафидаж төлөвлөгөө гаргаж телевиз сошелоор гүжирдэж дээрмийн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ Монголын төр яаж хэзээ цэвэрших шудрага ёс хэзээ тогтож хэзээ Цус ойртолттой төр цэвэршиж сэлбэгдэх вэ?

  • З
    Зочин

    сайд хэрэг шалгах ажиллагаанд оролцдоггүй юм даа худлаа клип шаачих гээд үзчих юм аа ЭЦА хууль зүйн яамны харьяа ч гэсэн хэрэг шалгах ажиллагаанд нь зөвхөн прокурор шүүх хяналт тавидаг юм даа