Ж.Ганбаатар: “Ачит Ихт“ ХХК тусгай зөвшөөрөлгүй, “Эрдэнэт“ үйлдвэр овоолгоо 100 хувь ашиглах ёстой

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин 6 сек
90
legacy:Ganbaatar gishuun/MPA PHOTO 2023-6649 copy.jpg

“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болох катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж шалгалт явуулж 940 боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгө хураан авч шалгаж байгааг өчигдөр мэдээлсэн. Энэ асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад “Ачит Ихт" 100 хувь төрийн өмч. Ашиглах ёстой. Тус компанид 34 хувийг хэн ч өгөөгүй, өнөөдрийг хүртэл ямар ч тусгай зөвшөөрөлгүй юм билээ. Би уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болохоос компанийн өмнөөс тайлбар өгөхгүй. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь овоолгоо өөрсдөө ашиглах ёстой. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хүдэр 0.29 хувьтай ашиглаж байгаа. Энэ овоолго нь бүр 0.33 хувьтай овоолго байгаа юм. Өмнө нь яагаад овоолгоо ашиглаж чадаагүй гэвэл өмнө нь ашиглаж байсан хүдрийн доторх агуулга нь сайн байсан. Хоёрт, технологи энэ хэмжээнд хүрээгүй байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн технологи сайжирсан, хүдрийн агуулга нь буурсан учраас өөрсдөө овоолгоо ашиглах ёстой. Мөн адил Оюутолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч ялгаагүй. Эрдэнэт үйлдвэр өчнөөн тэрбумын ашигтай ажиллаж байж технологио шинэчлэх ёстой. ” гэх тайлбарыг өглөө. Мөн үргэлжлүүлэн Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар дэмжиж байгаа. Гэхдээ учир дутагдалтай зүйлс бий. Зарим зүйл заалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн” гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Луу2 жил өмнө

    Энэ новшын амнаас гарсан хий ямарч нөлөөгүй хог.юу ч шийдэх чадалгүй сүг

  • З
    Зочин2 жил өмнө

    Луйварчидаас төр өмчөө авч ард түмэн төрд ашигииг нь өгөх ёстой.Э.дорж,цагаан 2 баяжиж ард түмэн төр 2 ядуурах ёсгүй шүү.ханаж цададгүй луйварчид

  • Т
    Тунгалаг2 жил өмнө

    Овоолсон шороо чинь ард түмний өмч 1 тн овоолсон шорооны үнийг гаргаад үнэлэх Татвараа авах ёстой. Тэд хэний зөвшөөрөлөөр ашиглаж б.а Тогтоох

  • З
    Зочин2 жил өмнө

    Үйлдврийг нь булааж авах гээгүй байна. Харин овоолгоо авна гээд байна.

  • З
    Зочин2 жил өмнө

    1991 онд улс тухайн овоолгоо нөөцөөс хассан гэдэг биздээ?

  • З
    Зочин2 жил өмнө

    Өөрсдөө үйлдвэрээ барь...дандаа хүний хийчихсэн ажлыг булааж авдаг нь ганц чаддаг ажил нь уу. Хахахгүй бол овоолго зөндөө байна дээрэмчид ээ

  • З
    Зочин2 жил өмнө

    12 овоолго байгаа ирээд үйлдвэр бариад өг мангарууд аа 300 хүнийг ажлын байргүй болгох гээ юуу хуцаад байгаарай

  • З
    Зочин2 жил өмнө

    Эрдэнэт овоолгоо өөрөө ашиглах ёстой. Элбэгдорж хулгайлж, ашгийг нь хүртэж гадаадад зугаалах ёсгүй.

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda