ЭМИЙН СОНСГОЛ: ЭМ-ийн дэд сайд С.Энхболдын хадам дүү Б.Бат-Орших нь “Нандин шидэт“ ХХК-г бусадтай хамтран эзэмшиж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:Enhbold said/энхболд сонсгол0.png

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурван өдрийн турш болж, өндөрлөлөө. Өнөөдрийн сонсголын сүүлийн хэсэгт "Монос фарм" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой эм ханган нийлүүлэх байгууллагуудыг танилцуулсан юм.

Шинжээч "ЭМ-ийн дэд сайд С.Энхболдын хадам дүү Б.Бат-Орших нь "Монос фарм" ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Ц.Алтанцэцэгтэй хамтарч "Ай Эл Ампал Фарма" ХХК-г 2022 оны аравдугаар сараас эхлэн хамтран эзэмшиж байна.

Мөн Б.Бат-Орших нь "Мөнхийн тун" эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Сайханбаяртай хамтран "Нандин шидэт" ХХК-г эзэмшиж байна. Ийм учраас "Мөнхийн тун" ХХК болон "Монос фарм" ХХК-тай хамаарал бүхий этгээд болохыг дүгнэж байна" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    З

    Энхболдыгоо зайлуулаачээ. Ээж нь, бас авгай нь бас но-той шүү. Тэгж сонссон. Шалгаарай.

  • З
    Зочин

    Хавдар байвал авна авахгүй эмч шийдчихдэг биз дээ Авхуулах уу болих уу өөрөө мэд гэдэг болжээ эмч нар Ер ойлгосонгүй

  • З
    Зочин

    Эмчид үзүүлэхээр насны доройтол гэх юм Доройтолд эмчилгээгүй явсаар хавдар тусахаар ингэтлээ уддаг юм бэ гэх юм Үхлээс өөр эмчгүй болжээ

  • З
    Зочин

    Олон жил дотрын эмч хийсэн,мэс заслын эм байсан ,эх барих эмэгтэйчүүдийн эмч байсан нэлээн зовлон үзсэн ажил хийсэн эмчээ эрүүл мэндийн яамандаа илгээгээд ээ Энхболд Нэш өрөө мандсаар дараа нь ЭМЯ нд суусан Хэрэг алга аа золиг гэж Эмнэлгийн цаг,эхо ,имрайгаа эзэмшиж байгаа байдал 90 энд оных руугаа оржээ Эхо имрайдаа буруу худлаа харах нь нийтлэг болжээ 2010 2021 он хүртэл их сайн харж байсан юм сан Одоо ч хэцүүджээ

  • З
    Зочин

    Бузар хулгайч сүг

  • З
    Зочин

    ШИДЭЭР ХҮН АМЫН АМИЙГ ХОРООЖ БАЙНА УУ. АЛУУРЧНААС ЮУН ЯЛГАА