Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/316001427_500754748759942_6445862146849186281_n.jpg

2024.04.27-ны өдрийн 22:25 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь аймгийн зарим хэсгийн хур тунадас орж байна.

”Их богд зам" ХХК-ийн хариуцдаг А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор, А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замуудад цас орж хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэж байна.

Иймд дээрх чиглэлд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.