“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуримтлалын санд төвлөрүүлнэ

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин 20 сек
40
legacy:2024/05/засаг хуралдаан.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баавгай2024/05/06

    Ву хутгана бэ !? .Эрдэнэс. таван толгойг өгдөгөө өгдөг компани. ! .Цаана чинь хараал идсэн 30 ГЭРБҮЛИЙН загалмайлсан эцэг Оджаргалын УХАА. -ХУДАГААС. 68% ТАТВАРАА. ЯАРАЛТАЙ АВААЧЭЭ !!!

  • З
    зочин2024/05/05

    Өрөө төлөөч ээ

  • З
    Зочин2024/05/05

    Бага байна. 22, 23 оны төрд ногдох ашиг нийлээд 3 их наяд төгрөг байх ёстой. Тэр мөнгө хааччихаад 10 дахин бага мөнгөний тухай яриад байна аа? Энэ бол төрийн мөнгө. Эрх баригчдын мөнгө биш.

  • И
    Иргэн2024/05/03

    Өөрсдөө бодож боловсруулаад хуримтлалын сангийн хөрөнгөөр зарцуулвал зүгээр бишүү бас гадны компанид баахан хөрөнгөө өгч байхаар өөрсдөө ухаалаг зарцуулж ард иргэд залуусаа уриалж орон сууцжуулвал,гадаад улсын туршлагыг судлаад хүнээ бодох бодлого боловсруулах нь зүйтэй.заавал тэдний гар оролцож байж юмыг хийх ямар шаардлагатай юм бэ бид чинь тэднээс илүү чадвар мэдлэг байгаа дүүдээ.ганцхан бусдыг бодох сайхан сэтгэл дутагдаад хүнээс өрсөж илүү мөнгө хөрөнгөтэй болох гээд байдагах орхивол сайн сайхан болноо гэж бодоод л байна