Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн аймгуудаар 25-30 хэм хүрч хална
00

Маргааш буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.
Маргаашдаа нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7 хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Ихэнх нутгаар дулаарч говийн бүст шөнөдөө 9-14, өдөртөө 25-30, бусад нутгаар өдөртөө 19-24 градус дулаан байна гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.



