Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бөхийн холбоо допингийн асуудлаар бөх, дасгалжуулагчидтай уулзалт хийнэ
ХоосонUBn teamУнших: 1 мин
00

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалт Монгол бөхийн өргөөний хойд талд байх "Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд өнөөдөр /2024.05.08/ 16:00 цагт болно.
Уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ мөн МонголынҮндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ.
Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй гэнэ.




