ЭЦА-аас Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарыг шалгаж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 14 сек
90
legacy:2024/05/зураг хулгай.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн уран зургийн галерейд өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, есөн ширхэг уран зургийг хураан авч байв. Хуулийнхны хураан авсан зурагт Их тэнгэрээс алга болсон уран зургууд байсан бөгөөд уг хэрэг тэгэсгээд намжсан. Тэгвэл Х.Болдбаатарыг уг хэрэгт холбогдуулан дахин шалгаж эхэлжээ.

Өчигдөр түүний гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан бөгөөд энэ хэргийг ЭЦА-аас үргэлжлүүлэн шалгаж байна.

"Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхлэж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Х.Болдбаатараас энэ талаар тодруулахад "Мөрдөн шалгалтын ажиллагааны нууцын гэрээнд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Х.Болдбаатар 2019 онд "Надад олон зургийн цуглуулга бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хувь заяаны тохиолоор учирсан. Би 1988 онд Зүүн баянгийн цэргийн ангид албаж, халагдаж ирсэн. Би дээрээ ганц эгчтэй. Цэргээс ирэхэд эгчтэй минь хань болох хүн Ц.Элбэгдорж гуай болж таарсан. Тэр үед ах Орост төгсөөд ачаа нь байгаа гэсэн. Ачаа нь ирэхэд мотоцикл, орос цэргийн ном, Оросын зураач нарийн сувнерүүд гарч ирж байсан. Тэр үеэс нь бид хоёрын сонирхол нэг юм гэдгийг мэдсэн. Ингээд 1980-иад оноос зураг цуглуулж эхэлсэн. Хүн 1000 гарахаараа малаа тоолдоггүй гэдэг дээ. Надад бол уран зургийн цуглуулга байн аа, байна. Ц.Элбэгдорж хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 600 зурагтай гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ бид Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш" гэж ярьж байжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    URAN ZURAG BAITUGAA UURSDIINHUU ZURGIIG CH MEDEHGUI OILGOHGUI TURIINII BUUSNUUD HUH INEED HURGEH YUMAAAA

  • Б
    Болдбаатар

    Эдний угаасаа их томорсон нь үнэн шүү дээ. ББСБ, болоод элбнгдоржийн үел Чухаг хорооллыг барьсан маш огцом баяжсан нь үнэн. Нэг шалгаад үзэх л хэрэгтэй

  • Д
    Дарваан болдоо

    Хүнсний дэлгүүр, Таксинаас өөр бизнесгүй бсн дарваан болдоо хүргэн ахынхаа ивээлээр оёдолын үйлдвэр, ББСБ, мод үржүүлэг, хүүхдийн зуслан, сүүлдээ барилгаруу хүртэл орж огцом баяжсан гөлөг. Эхнэрээ залуу хүүхэнээр солиод монгол банкы эрдэнэсийн сангийн дарга болгоод бас их хуссан

  • З
    Зочин

    taxi boldoo gej zaluu ailiin hajuu uruund baisan n sayahanduu., hyn amarhan bosoh umdaa

  • З
    Зочин

    захын хулгайч ардчилал гэх нэр ашиглаад дэлхийн тэрбумтан болсон түүх мөн гутамшиг, монголчууд өөрсдөө буруутай

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    хургандаа цадаагүй төлөг эр хонь болсон ч майлдаг эргүү хүзүүгүй төлөг ерөнхийлөгч болсон ч хулгай хийж болох бүхнийг цөлмөсөн. АСЕМ гэж хэнд ч хэрэггүй хэдэн гадаадуудад зориулсан хурал хийж төсвийн мөнгө дээрээс нь энэ уран зургаас эхлээд хулгайлаагүй юм байхгүй дээ хөөрхий өлөн гулгайчид

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч байсан хүн арай ч ийм юм хийгээгүй байх гэж бодох юм. Ер нь сүүлийн үед Элбэгдоржийг их л олон муу юманд холбож ярьж бичих болжээ. Үнэн худлыг мэдэх юм алга. Харин адилхан улс удирдаж явсан Н.Энхбаярыг бол арай л хэтрүүлээд, бараг цааш харуулах гээд байна уу гэмээр онцгүй авир гаргаад байхад нь дургүй хүрч л байлаа. Бараг Н.Энхбаяр тулдаа тэсч гарсан болов уу даа. Одоо өөрөө ийм зүйлтэй тулгарвал хэцүүднэ дээ. Аль ч талаараа Энхбаярыг бараадахгүй шүү дээ хөөрхий. Хэрэг төвөг хийгээгүй л байгаасай даа.

  • З
    зочин

    ӨЛӨН ХУЛГАЙЧ ЭЛБЭГ, ЭНЭ МЭТИЙН ХАЛТАР ХУВХАЙ ХООСОН ХУЛГАЙЧУУДАД ЮУНЫХ НЬ ЗУРГИЙН ЦУГЛУУЛГА БАЙХАВ, НҮДЭНД ӨРТСНӨӨ ШУУХ ЗАМААР ЯВАА АДГИЙН ӨЛӨНГҮҮД