Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнэ томилогджээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/05/438196166_1402531117072690_5006689483448093731_n.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнэ томилогджээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна гэв.

М.Маргад-Эрдэнэ өмнө нь Статистикийн Ерөнхий газар мэргэжилтнээр, 2018 оноос хойш Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газарт хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.