“Цэвэрлэгээг хэвшил болгоё” бүх нийтийн цэвэрлэгээнд БЗД-ийн 19,870 иргэн оролцлоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:tseverlegee/bzd/2.jpg

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу Баянзүрх дүүрэг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААНБ, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллага, клуб нийт 81 техник хэрэгсэлтэйгээр 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг хоггүй болгож, 480 тн үүсмэл болон түүвэр хогийг цэвэрлэн, 68 тн усаар 105,000 м.кв зам талбайг угааж цэвэрлэн, хөөстэй угаалга, цэвэрлээг шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.

legacy:tseverlegee/bzd/1.jpg

Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Дүүргийн гол зам талбай буюу Энхтайваны өргөн чөлөөний явган хүний замын 53,000 м.кв талбайн хөөстэй угаалга цэвэрлэгээг дүүргийн 20 хорооны албан хаагчид хийж гүйцэтгэсэн. Маргааш хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт Их цэвэрлэгээ зохион байгуулагдана.

legacy:tseverlegee/bzd/3.jpg legacy:tseverlegee/bzd/4.jpg legacy:tseverlegee/bzd/5.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цэвэрлэгээг тогтмолжуулж байгаад үнэхээр баяртай байна шүү

  • З
    Зочин

    баянзүрх дүүргийн 42 дугаар хороо орчим, Нарт хотхоны зүүн талын даланг цэвэрлэмээр байна, өмнө нь цэвэрлэсэн ч газар хөлдүү байсан учир сайн цэвэрлэгдээгүй, одоо цэвэрлэх хэрэгтэй байна, түүгээр явахад хэцүү байх юм, ойр орчмын хашаа, байрнуудаас хүмүүс гаргаж цэвэрлэгээнд нэмэр болгож болох юм

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!