“Бизнесийн Сэргэлт“ Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10 мянган залууг сургалтад хамруулна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:batsumberel chingeltei/чин 1.jpg

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах хамтран ажиллах санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар гарын үсэг зурлаа.

legacy:batsumberel chingeltei/чин.jpg

Түүнчлэн энэхүү санамж бичгийн хүрээнд дүүргийн залуучуудад МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд 10 000 залуусын бизнесийн мэдлэгийг тэлэх, тэдэнд бизнесийн салбарт системтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Personal MBA (P-MBA) сургалтад хамруулж хамтран ажиллах юм.