“Улаанбаатар марафон 2024”-т хэрхэн бүртгүүлэх вэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:marafon/DSC_0361.jpg

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тэгвэл хэрхэн бүртгүүлэх талаар мэдээллийг хүргэж байна.

Бүртгүүлэх холбоос https://ubmarathon.hipay.mn/

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024

legacy:marafon/burtgel/1.jpg legacy:marafon/burtgel/2.jpg legacy:marafon/burtgel/3.jpg legacy:marafon/burtgel/4.jpg legacy:marafon/burtgel/5.jpg legacy:marafon/burtgel/6.jpg legacy:marafon/burtgel/7.jpg

“Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон онцлогийн тухай мэдээллийг танилцуулъя.

1.5 км

Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.

Хураамж: 5,000 төгрөг

5 км - Эрүүл мэндийн гүйлт

Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хураамж: 5,000 төгрөг