“Л.Оюун-Эрдэнэ АН-ын хуучин лидерүүдийг гүтгэж байгаа нь ичгэвтэр нөгөө талдаа өрөвдмөөр“ гэв

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 17 сек
50
legacy:2024/05/уянг.jpg

Ардчилсан намаас өнөөдөр /2024.05.09/ МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлэв. Мэдээллийн эхэнд улс төрийн зорилготой, захиалгатай нэвтрүүлэг гаргасандаа эфирээр уучлалт гуйх, хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг онцлов.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уянга:

-МҮОНРТ бие даасан хараат бус байх хуультай. Гэвч уг хууль нь амьдрал дээр хэрэгждэггүй. Ерөнхий сайд нь МҮОНРТ-ээр хүмүүсийг гүтгэдэг. Тэрхүү зардлыг татвар төлөгчдийн мөнгөөс гаргадаг. Худал мэдээллээр иргэдийн тархийг угаадаг зохион байгуулалтад орсон байгаа нь Үндсэн хуульд халдаж байна.

Хамгийн харамсалтай нь олон нийтийн статустай иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой МҮОНРТ өөрөө захиалгат, улс төрд холбоотой хүмүүсийг томилдог. Нөгөөтэйгүүр арилжааны зах зээл нэрээр гүтгэлгийн шинж чанартай кино маягийн цувралд Ерөнхий сайд нь сууж байгаад АН-ын хуучин лидерүүдийн нэрийг ашиглаж сөрөг хүчний эсрэг үйл явуулж байгаа нь ичгэвтэр нөгөө талдаа өрөвдмөөр байна.

Л.Оюун-Эрдэнэ хийсэн бүтээсэн ажлаараа ард түмэнд дүгнэгдэх ёстой байтал хов жив ярьсаар ирлээ. АН-аас удаа дараа улс төрийн шинэ соёл баримтлахыг МАН-д санал болгосон.

Улс төрд харлуулах, гүтгэх нийт ард түмний сэтгэлзүйгээр тоглодог бохир улс төр явуулмааргүй байна. Улс төрийг цэвэр бодлогоор өрсөлдөх саналыг удаа дараа хэлсэн. Гэвч эцэс сүүлдээ Үндсэн хууль зөрчөөд, МҮОНРТ-ийн шинэ захирал Г.Гэрэлийг дарамтлаад байгаа юм уу үнэхээр толгой мэдэж хууль зөрчөөд байгаа юу гэдгийг тодруулахаар шаардлага хүргүүлж байна. Ерөнхий сайд өөрийг нь данх гэж нэрлээд пост бичсэн хүмүүсийг хуулиар айлгаж хорьдог мөртлөө өөрт нь ямар ч хууль үйлчилдэггүй. Дуртай нэгнээ онц ноцтой гэмт хэрэгт гүтгэдэг болсон.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/05/09

    Зоригийн хэргийн захиалагч нь тодорхой болчихоод байгаа юм биш үү. Тэгээд үнэнд гүйцэгдээд уур чинь хүрээд байна уу АН-ынхаан. Танай намын Алтанхуяг 2013 оноос шударга бусын хонгилыг ярьсан. Энэ хонгил үнэхээр байна гэдэг нь нотлогдчихлоо. Үүний анхны шүгэл үлээгч Алтанхуягийн түмэн зөв байсан шүү.

  • З
    Зочин2024/05/09

    АН-ын нөхөд тийм л шударга юм бол Зоригийг алсан мөн уг аллагыг захиалсан хүнээ хүзүүгээр нь оосорлоод Сүхбаатарын талбай дээр чирээд ир.

  • З
    Зочин2024/05/09

    AN namiinhan luibarchin tonuulchin deeremchin hulgaich aluurchinguud

  • И
    ИРГЭН2024/05/09

    АН-ын үнэн л ШҮҮДЭЭ АН - ынхан ХУЛГАЙЧ авилгачид бичихээс үнэн хэлсэн хүн юунд ичих вэ дээ.

  • Б
    Болд2024/05/09

    Юу гэж гүтгэсэн юм бэ.Үнэн л юм үзүүлээд байна даг.