ОРШИН СУУГЧИД: УОК 207-р байрны 86 хувь нь бүрэн шатсан гэсэн бол БХБЯ-ны дүгнэлтээр 8 хувь нь шатсан гэж гарсан

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/dunjingarav/orshin suugchid/56565.jpg

Газын дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрны оршин суугчид мэдээлэл хийлээ. Оршин суугчдын төлөөллөөс,

"БХБЯ-ны барилгын дүгнэлтийг тавдугаар сарын 01-нд бүрэн эхээр нь авч танилцсан. Ингэхэд УОК-ын дөрөвдүгээр сарын 04-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдээлэл БХБЯ-ны гаргасан дүгнэлтээс зөрүүтэй байсан. Мөн хэт нэг талыг барьж, ташаа мэдээлэл тараасан гэж үзэж байгаа. Тиймээс дүгнэлттэй танилцах явцад гарсан зөрүүтэй мэдээллийг танилцуулъя.

УОК-ын хийсэн мэдээлэлд, нийт барилгын 86 хувь нь бүрэн шатсан гэх мэдээлэл өгсөн. Энэ нь ямар ч засварлах боломжгүй гэх ойлголтыг шууд өгч байгаа.

Гэтэл БХБЯ-ны гаргасан дүгнэлтэд, Нийт барилгын 8 гаруй хувь нь галд өртсөн. 83 хувь нь огт галд өртөөгүй гэсэн байна. Нийт 63 айлаас 1 айл галд бүрэн өртсөн. Бусад айлууд нь аль нэг өрөө рүү нь гал орсон.

Анх барилга баригдахад Улсын комисс хүлээж авсны дараа хууль зөрчиж барьсан техникийн давхрын 4 айл байгаа. Тэдэгээр айлын 2 нь галд өртсөн. Тиймээс барилгын 8 хувь нь галд өртсөн. Үүнийг засварлах боломж бий юу, 86 хувь нь биш юм байна" гэв.