ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2024/05/хулан.jpg

Турк Улсын Станбул хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан олимпын эрхийн төлөөх шийдвэрлэх барилдаанаа Европын АШТ-ий хошой хүрэл медальт Зейнеп Йетгилтэй хийж, уран мэхээр өрсөлдөгчөө унагаж анхны олимподоо зодоглохоор эрхээ ийнхүү авчээ.

Б.Хулан “Парис-2024” олимпын Монголын багийн 15, Монголын чөлөөт зургаа дахь эрхийг авлаа.