Монголбанк мөнгөний бодлогын хүүг 11 хувь болгон нэг нэгжээр буурууллаа

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/Mongolbank-1.jpg
legacy:mongolbank/Mongolbank.jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаар 12 хувьтай байсан хүүг 11 болгон дахин нэг нэгжээр буурууллаа. Өмнө нь энэ оны гуравдугаар сард 13 хувьтай бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж 12 болгосон юм. Он гарснаас хойш төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж ийнхүү хоёр нэгжээр бууруулж байна.

Тус банкны зүгээс эдийн засаг, банк, санхүүгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна.