Эхнэрээ хөнөөсөн Казахстаны сайд асанд 24 жилийн хорих ял оноолоо

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2024/05/434073419_954363022888599_2937260511514264633_n.png

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож алсан Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал тавдугаар сарын 6-нд эхэлсэн. Улмаар өнөөдөр шүүх шийтгэх тогтоолоо танилцуулав. Тодруулбал, Куандык Бишимбает хаалтай хорих ангид 24 жилийн хорих ял оноолоо. Хэрэгт хамт шүүгдэж байсан Куандык Бишимбаевын үеэлд 4 жилийн хорих ял оноосон байна.

Куандык Бишимбаев 2016 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл Казахстаны Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. 2018 онд түүнийг төрийн мөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр буруутган баривчилжээ. Мөн оны гуравдугаар сард шүүхээс түүнд төрийн албанд удирдах албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасч, эд хөрөнгийг нь хурааж, 10 жил хорих ял оноосон юм.

2019 оны аравдугаар сард Шымкент хотын шүүх Бишимбаевыг тэнсэн суллах шийдвэр гаргасан. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр Бишимбаев Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваас өршөөлөөр суллагджээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/05/13

    Өмнө нь 2 эхнэрээс салсан бол 3 эхнэртэй юм шиг байсан нь мэдээж Хүүхэдтэй бол эдийн засаг байнга нөгөө хоёр эхнэрт хараат Өмнө нь амьдралтай байсан хүнтэй суусан бол өөрийгөө хоёр гурван эхнэрийнх нь нэг нь гэж бод ЦОР ГАНЦ ГЭЖ БҮҮ АНДУУР Уураа барьж дийлээгүй Зориуд хөнөөгөөгүй нь үнэн л байх

  • З
    Зочин2024/05/13

    Эрэгтэй нь нэг тийш шийдчихмээр байсан ч эмэгтэй нь бас хайр хэмээгчээс уяатай ,эрэгтэй ч явуулчхаж чадахгүй...Ааш авир нь олдохгүй аргадсан ч тунирхсаар тэсгэлгүй алдраад зодож орхиод хэтрүүлсэн хожимдсон Ер нь бол насны зөрүү тэй холбоотой асар их ялгааг даван гарч чадсангүй Чадах ч үгүй бараг л

  • З
    Зочин2024/05/13

    Насны зөрөө Залуу охины ааш олдохгүй Өмнөх амьдралтай байнга чатаа үзүүлэх боломжгүй зэргээс хэрүүл хардалт үүссээр хоёул салж чадахгүй байсаар байсаар...

  • З
    Зочин2024/05/13

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин2024/05/13

    Цаазын ял өгөх хэрэгтэй байсан