Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталжээ

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин 5 сек
30
legacy:Baasanhuu/272763036_365104855449606_7726129156543229286_n.jpg

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс байсан бөгөөд гол төлөв түүний фракцын гишүүдийн жагсаалтад оруулсан юм. Гэвч АН-ын гишүүд нэр дэвшүүлэлт шударга бус явагдсан, хурал тарсан шөнө жагсаалтын нэрсийг сольсон, дүрмийн бусаар нэр дэвшигчдийг тодруулсан гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаасаа гарахаа зарлаж, Ц.Жадамбаа, П.Нүрзэд, Н.Жавзанпагма зэрэг цөөнгүй гишүүд нь нэр дэвшихээс татгалзаж эхэлсэн байна. Гэтэл Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлсэн АН-ын гишүүдээ айлган сүрдүүлж, дарамталж байгаа мэдээлэл байна.

Тэднийг Л.Гантөмөр болон өнөөгийн АН-ын удирдлагыг шүүмжлэхийг хориглож, чимээгүй байхыг ятгажээ. Мөн АН-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээ зарлаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг нэр дэвшүүлэлгүй, энэ тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг сойсон. Харин Б.Хурц түүний нэрийг татуулж, өөрөө оронд нь нэр дэвшихээр мөн л дарамталж, О.Баасанхүүг шахаж байгаа аж.

Б.Хурцын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар Чимгээ, Содномдаржаа нарыг Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гүтгэн эрүү шүүлт тулган хэлмэгдүүлсэн нь нотлогдож, хувийн өс хонзонгийнх нь улмаас шийтгүүлсэн олон хохирогчид ам нээж, олон нийтэд хандаж эхэлсэн тул УИХ-ын гишүүн болж, хамгаалалтад орохоор улайрч байгаа бололтой.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хурц УИН гишүүн болбол эр эмгүй бүгд шорон шаагаад Чимэгээ, СОдномдаржаа нар шиг амьсгаанууд болох байлгүй.

  • Г
    ганхүлэг

    сонгуулийн хуулинд заахдаа ял шийтгүүлсэн Хурц орох гэх байтугай Н.Энхбаярыг боловсрол хангалтгүй,хүмүүжилгүй гэдэг шалтгаанаар бүртгэхгүй хасаж байсан биздээ.

  • Д
    Дамдинсүрэн

    Хурц том гар. ЖАН МАН Данх бүгд шээс алдана. Жинхэнэ шударга ёсыг сахиулагч. Хурц орж ирвэл Монгол төр цэвэршинэ