“Төрийн сүлд гэх үгийг УЛСЫН болгож өөрчлөхийн тулд ҮХ-д өөрчлөлт оруулах шаардлагатай“ гэв

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2024/05/d0697722-176e-4281-975e-843d01f8802a.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тавдугаар сарын 13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын чуулганаар тавдугаар сарын 22-нд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор заажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн хэмээн Үндсэн хуульд заасан тул “төрийн” гэх үгийг “улсын” болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Мөн тэрбээр, энэ оны долдугаар сарын 10-нд тохиох “Төрийн далбааны өдөр”-өөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа талаар дуулгасан байна.

Дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    үгүй мөн хийх юмаа олвоо

  • З
    Зочин

    Өөр хийх хэлэлцэх чухал тулгамдсан асуудлууд зөндөө байхад наадах асуудал чинь тийм чухал уу

  • И
    Иргэн

    УЛС: Нэгэн орны ноёрхох ангийн эрхэм ашгийг хамгаалсан, зохион байгуулалт бүхий орон, тусгаар тогтносон төрийн эрхт ёс бүхий гүрэн: ТӨР: Нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгуулал. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД нь 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг юм. ОДОО УЛСЫН СҮЛД ГЭЖ НЭРЛЭХЭЭР ... тэр нь ТӨРИЙН ЭРХТ ЁСТ БҮХИЙ ГҮРЭНИЙ СҮЛД гэх юм уу . Байгаа юмыг байгаа чигээр нь байлга. ХАРИН ЭНЭ АМЬГҮЙ СҮЛДЭЭ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИНЭ ШҮҮ

  • И
    Иргэн

    Төрийн гэх үг нь илүү байлгүй яахав э. Харин ТӨРИЙН СҮЛДЭЭ амьд болгож өгч үзээч

  • З
    Зочин

    За дээ одоо дахиад л үндсэн хуулиа өөрчлөх талаар яриад эхлэлээ. Тэгж болохгүй. Тэр "төрийн" "улсын" гэсэн хоёр үг чинь нэг чухал биш. Аль ч байсан болноо. Тусгаар улс бол заавал өөрийн гэсэн төртэй байдаг. Тэр төр нь төрийн сүлдтэй, далбаатай, тугтай, дуулалтай, тамгатай байдаг. Иймд төрийн гэсэн үгийг Улсын гэдэг үгээр солих нь буруу шүү Содбаатар даргаа!!

  • И
    Иргэн

    Ёстой хуцна биз үндсэн хуулиас минь бас юуг нь өөрчилөх гэж байгаа бол 126 гишүүн болгож өөрчилсөн аягүй бол ерөнхийлөгчийн эрхийг 6 жилээр 1 сонгон гэснийг 6 жилээр 2 удаа болгож өөрчилөх бий дээ улс төрчидөд итгэлтгүй