МАРГААШ: Улаанбаатарт 15 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:boroo/294907703_774266376945424_8566338523409359313_n.jpg
legacy:boroo/292316029_5354296831321205_806037241700570230_n.jpg

2024 оны 05-р сарын 28-ны 20 цагаас 05-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.