Хамба лам З.Санждоржийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:sanjdorj/6FCBC028-F48D-4B41-9762-FC2E0C2E450D copy.jpg

Энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж, З.Санждорж нарын хүмүүсийг эх орноосоо урван, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагч татсан.

Тэгвэл энэ сарын 27-ны өдөр прокурорын байгууллагаас дээрх хүмүүсийн хоёрыг нь үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар шүүх уг хүсэлтийг хэлэлцэж, "Их хүрээ" хийдийн хамба лам З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.