СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр нийслэлд бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэргийлээрэй

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:uyer selbe hothon/_M1A4836.jpg

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-с мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна