“Монгол 93” нэгдэл байгуулагдлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:eaa0a3ed-98f5-4aa5-a03e-73b678fdd08a.jpg

Дорнод аймгийн арван жилийн сургуулийг 1991, 1993 онд төгсөгчдөөс “Монгол 93” анхдугаар уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Ингэснээр улсын хэмжээнд 1991, 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Монгол 93” нэгдэл байгуулагдав.

Анхдугаар уулзалтад 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийг төлөөлөн 60 гаруй ерөнхий зохион байгуулагч оролцож, “Монгол 93” үндэсний нэгдэл байгуулах шийдвэрийг санал нэгтэй дэмжиж баталлаа.

“Монгол 93” үндэсний нэгдлийг санаачлагчид нь Дорнод аймгийн 1993 оны төгсөгчид бөгөөд залуу үедээ чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор уг нэгдлийг үүсгэн байгуулах болсноо анхдугаар уулзалтын үеэр тэд танилцуулав.

legacy:a4d35a14-91a0-48c6-afe0-a0f9c865d166.jpg

Цаашид 21 аймгаас тус бүр нэг төлөөллийг сонгон “Монгол 93” нэгдлийн Удирдах зөвлөлийг бүрдүүлэн ажиллах юм байна. Тухайлбал, “Оюунлаг 93”, “Хүмүүнлэг 93” арга хэмжээг зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй бүтээлчээр хамтрах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, төгсөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, нөхөрсөг харилцаа холбоог үүсгэн ажиллах ажээ.

legacy:c45db6dc-4816-41fd-9608-44354b226fa4.jpg