ҮЙЛ ЯВДАЛ: ХНХЯ-наас “Хүүхдийн хөдөлмөр” зөвлөгөөнийг зохион байгуулна

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Зургаадугаар сарын 12-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Блью Скай”-д: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдрөөр "Хүүхдийн хөдөлмөр” зөвлөгөөнийг ХНХЯ зохион байгуулна. Утас: 8810-4364.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт: МУИС-ийн номын санд "Солонгос судлалын уншлагын танхим"-ын нээлт болно. Утас: 9458-2204.

-Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал үргэлжилж байна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: Өнгөрсөн оны 7 дугаар сарын 6-ны өдрийн үерийн улмаас хохирсон СБД-ийн 1-р хороо Үйлдвэрчин хотхоны 60,61-байрны ААН-үүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт: АН-ын ЗОРИГ-гүй Гантөмөрийг нэрээ жагсаалтаас татахыг шаардаж байна. Нэрээ татахгүй бол АН-ын жагсаалтыг дэмжихгүй талаар АН-ын “Үндэсний жигүүр” шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ.