Б.Энхбаяр: “Цуврал алуурчин” байж болзошгүй этгээдийг цагдаа илрүүлж баривчилсан. Шалгалтын ажил үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tomuu2026/NewFolder/sdg.jpg

Хоёр эмэгтэйн аминд хүрсэн 20 настай этгээдийн талаар өнөөдөр 16:30 цагаас Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийх гэж байна. Тодруулбал, 20 настай эрэгтэй Д нь 16 настай эмэгтэйг боож хөнөөгөөд чемодан дотор хийсэн, мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тэгвэл уг хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цахим хуудастаа “Цуврал алуурчин” байж болзошгүй этгээдийг цагдаа илрүүлж баривчилсан. Шалгалтын ажил үргэлжилж байна" гэжээ.

“Цуврал алуурчин” байж болзошгүй этгээдийг цагдаа илрүүлж баривчилсан болно. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. https://t.co/irmJ7jK5De

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) June 24, 2024