Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан О-г хүний амь нас хөнөөсөн хэргээр яллагдагчаар татаж, цагдан хорьсон“
00

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч зургаадугаар сарын 15-16-нд хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулж, ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас МАН-ын зүгээс Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах албан бичгийг СЕХ-нд өгсөн байдаг.
Тэгвэл хүний аминд хүрсэн П.Отгонбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, цагдан хорьсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.



