Согтуурсан үедээ автомашинтайгаа гол руу орж гацсан байсан иргэнийг аварчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/ус.jpg

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа голын усанд орсон байсныг аварчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын голын усанд 1 хүн автомашинтайгаа живсэн байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эрэгтэй хүн “Тоёота приус 30” загварын суудлын автомашинтайгаа Баяндөхөмийн голын усанд байсныг ажиллан эсэн мэнд гаргасан.