“Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлээрээ ажиллахыг хориглож буй нь байж боломгүй зүйл“

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:otgonbaatar MSNE/otgoo MSNE.png

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Би байр сууриа байнга хэлж байгаа. Гэрээр хорих нь байтугай сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах эрхийг нь түдгэлзүүлж байна шүү дээ. Энэ бол байж боломгүй зүйл. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хоригдсоноос хойш дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандаж байна. Ирж нэвтрүүлэг ч бэлтгэлээ. Бид ч ярилцлага өглөө. Тэд Монгол Улсыг хараад үнэхээр гайхаж байна" гэв.