ОЛИМП 2024: Байт харвааны чансаа тогтоох харваанд ОУХМ Б.Отгонболд өнөөдөр цэц сорино

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/409984246_1335958080372153_626116857196979070_n.png

“Парис 2024” зуны спортын 33 дугаар олимпын нээлт маргааш болно. Тэгвэл олимпын байт харвааны төрлийн урьдчилсан чансаа тогтоох харваа өнөөдөр эхэлнэ. Энэхүү төрөл нь наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Тус төрөлд байт харвааны Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд цэц сорино.

Тэрбээр өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Ханжоу-2022” наадамд өрсөлдөж “Парис 2024” зуны олимпод оролцох эрхээ авсан билээ. Түүний хувьд олимпод үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзоригийн удирдлага дор оролцож байна.

О.АНУЖИН