Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
00

Он гарсаар 20 хүүхэд усны ослоор амиа алджээ. Үүнээс голын эрэг дагуу нутагладаг болон эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалж хоёр хүртэлх насны зургаан хүүхэд амиа алдсан байна. Хүүхэд усанд осолдох шалтгаан нөхцөл нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Иймд эцэг, эх асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.



