ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Huchirhiilel ohid/Huchirhiilel ohid.jpg

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 149, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 6 хэрэг байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.030.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 146 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлэв.