Л.Мөнхбаясгалан: Нямбаа минь, чи ч гэсэн тэмцэгч явснаа санаарай. М.Энхболд өөрийг чинь шоронд хийх боломж байсан, гэвч тэгээгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
80
legacy:munkhbayasgalan gishuun/bayasaaaaaa.png

НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлт гаргасан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг хуулийн шаардлага хангаагүй учраас нэр дэвшүүлэхээс татгалзсан талаар Нийслэлийн Сонгуулийн хороо мэдэгдсэн. Улмаар Нийслэлийн АН-ын зүгээс эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "АН-аас лайвчин Д.Мөнх-Эрдэнийг НИТХ -д нэр дэвшүүлсэн байсныг нэр дэвшилтээс хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Х.Нямбаатарын ангийн найз П.Хадбаатар. Юун ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь…

Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улстөрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ… Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явснаа санамаар даа.... Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан. Гэхдээ тэгээгүй…Нямбаа минь дээ Нямбаа минь. Чамд нэг муу зан байна. Ханилж явсан нөхдөө өс санаж шоронд барьж хийдэг. Шударга тавын хувь тавилан яав…. Аюурсайхан ял авсан, Батзандан хоригдсон… Лу.Болд танил талтай сүйхээтэй тулдаа амжиж Монголоос гарсан. Сэтгүүлч Өнөрөө дүү чамайг шударга гэж чамайг ардаа байгаа гэж бат итгэж хайр найргүй “тулалдаж” яваад шоронд хадагдав. Монголчууд ханилж явсан нөхрөөс урвахыг үздэггүй юм.

Урвалт чинь улам л чанаржаад байгаа харагдах. “Нэг л урвасан бол дахиад чиг урвана. Урвах тусмаа улам зоригжино” гэж Хятадын нэрт цэргийн жанжин гүн ухаантан Цао Цао хэлсэн байдаг. Үнэн болж таарлаа. Дараагийн урвалт чинь хэнээс байх бол…улам л чанаржих байх даа…нийслэл хотын даргад зохихгүй л араншин санагдах юм. Би чамайг хотын дарга хэвээрээ үлдэхийн тулд ийн Маозим үнэртүүлж яваа гэдэгт огтхон ч итгэхгүй байна. Өөр л юм зүүдэлж яваа бий вий дээ" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан я минь дуугүй байсан чинь дээрдээ!!! Урдах ажилаа хий. Говийн ард түмний төлөө тэдний амьдрал газар нутгийн хууль санаачил Чамаас асуухад лайвчин гэж Мар мэргэжил ажил байнаа???? Тайлбарлаж өгөөч

  • Т
    Туяа

    Данх гэж хэнийг хэлээд байгаа юм бэ

  • М
    Монгол Улсын иргэн

    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав аа гэж. Худалч, хулгайч, луйварчин улстөрчид хэмээгч Монголыг сүйрүүлэхдээ бие биенийхээ муухайг гайхаад яахав дээ

  • З
    Зочид

    НИТХ-д Д.Мөнх-Эрдэнэ оролцох боломжгүй гэж хуулийнхан хэлсэн. Түүний аав нь настай бөгөөд дүү нь УИХ-ын гишүүн ба ааваа хараад ажлаа хийвэл болно гэж тэтгэврийн бид боддог. Л.Мөнхбаясгалан та хотын дарга Х.Нямбаатарыг яагаад шүүмжлээд бга юм бэ!!! Баахан хятад хүмүүсийн худал үнэнийг мэдэхгүй үг хэлж байхаар Монголын ардын үгийг хэлээч . Та сэтгүүлч хүн байж ёс зүйтэй байх ёстой, сонин үг бичээд байх хэрэггүй!!!

  • З
    Зочин

    Энхболдын өмөөрөөд байгаа юм уу, нямбаатарыг хэлмэгдүүлсэн бол Энхболдтой найрсах байжээ......

  • З
    Зочин

    Гитад жанжины үг хаанаас олчихов оо.

  • X
    Xa xa xa

    Yadaj baihad mongol mergediin ug surgaal enuugeer teruugeer duuren baihad hytad janjinii ug avaad bhdaa yaahav dee garal uuselee batalj bga hereg uu

  • Н
    Нян бактэрийн ээлжилт жүжиг

    Торин толгойн шүгэлддэг данх түүний хамаатан садан бас том хамсаатан нян бактери 2-ын шударга 5 эмгэнэлт жүжиг , 5 Ш гээч хошин шог гарааны цаад зорилго улам тодорхой болсоор Данх пиаздаа саяын сонгуулиар дангаараа өөрийнхөө засгийг байгуулах бүрэн боломжтой байсан ч сөрөг хүчний гэгдэх намуудад пялдаганан хүний өөрийн баахан хулгайч луйварчдыг орлцуулсан хамтарч цуслах засгаа байгуулав 27 онд Хүүкийг буухад данх ажлыг нь авах хүсэлтэй . Данхын ажлыг хамаатан хамсаатан нян бактери авах хүсэлтэй Энэ зорилгод хүрэх хамгийн сайн арга бол сөрөг хүчний Алуурчин хулгайч луйьарчидтай хамтарч өвөр түрийдөө халуун хөнжилд орох. Женкогоос бусад сөрөг хүчин нэртэй Алуурчид хулгайчид луйварчид бүгд нян бактери , данхын боол болсон Ах дүү 2 хулгайч луйварчдад мөхөх өдөр нь ирж хулгай луйвар нь дэлгэгдэнэ