Г.Дамдинням: БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсад бий

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:Damdinnyam/дамдин.png

УИХ-ын гишүүн Г.Дамдинням цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

”45 хоногийн курсийн багш ч гэж юу байх вэ. Талууд аль аль нь буруу тайлбарлаж, буруу эсэргүүцэж давхиад байх шиг байна. БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсуудад бий. Монголд энэ эрх зүйн орчныг хийсэн "гэм буруутан" хайвал тэр нь би юм. Өмнөх парламентад миний ахалж, бидний баталсан Шинэ Боловсролын багц хуулиар ийм боломж нээгдсэн юм.

Багш дутагдалтай байдлыг нөхөх гэхээс илүүтэй ШУ-ы гол хичээлүүдийг инженерүүд, бизнес, санхүүгийн ойлголтыг бизнесменүүд, санхүүчид, математик, түүхийн хичээлийг судлаачид заах үүд хаалгыг нээж өгсөн юм л даа. Ахлах ангийн сурагчдад тун хэрэгтэй эрх зүйн зохицуулалт. Хүн сургах, заах арга зүйн чадварыг тус чиглэлээр мэргэжил олгодог сургуульд тусгай хөтөлбөрөөр кредит цаг тооцуулж сургах ёстой. Ядаж нэг бүтэн улирал үзэх ёстой байх. Нас насны хүүхдийн сэтгэл зүйд таарсан заах арга зүй гэдэг өөрөө Шинжлэх ухаан юм л даа” гэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЕР НЬ БҮХ ЮМЫГ МӨНГӨӨР ХЭМЖЭЭД ИРЭХЭЭР САЙН Ч БАГШГҮЙ БАС МУУ Ч БАГШГҮЙ БОЛЧИХДОГ ЮМ БАЙНА ДӨ.

  • З
    Зочин

    Амандаа шулганаж ярьдаг хүнийг багш болгодоггүй.

  • Н
    Наран

    За чи англи хэлнийхээ багшийг бэлдээгүй байж англи хэл ордог болгосон чиний буруу бодлого боловсролд бас л түгжээ үүсгэж бухимдал бий болгож байна.

  • З
    Зочин

    Миний ойлгосноор баруун эргэж ч болно,эргэхгүй ч байж болно гээд байгаа юм уу

  • З
    Зочин

    Заах аргыг нь заагаад өгвөл оюунлаг багш болох сонирхолтой хүн багш нараас ч илүү заана.Багшийн нэр бузарласан сурагчдаас авлига авдаг нэргүй авлигачид яг үнэндээ сургуулийн орчноо зардаг сургуулийн захирал энэ тэнд очиж заах төдий болдог хэсэг багш нар л эсэргүүцээд байгаа нь ойлгомжтой.

  • Б
    Би

    Чи зүгээр хорвоогоос зайлаач, юу ч мэдэхгүй байж бас их мэдэмхий сда..

  • Ж
    Жаргалсайхан

    Нэгнээ дэмжиж солиотой юм ярихаа болиоч. Багш гэдэг чинь тийм дайврын мэрэгжил юмуу. Тийм мэргэжлийн биш хүнийг курсээр багш болгодог улс хаана ч байхгүй. Ард түмнээ басамжилж их мэдэж худал цуурах хэрэггүй шүү.

  • З
    Зочин

    1977 оос 1980 онд багш дутагдалтай 10 р анги төгссөн хүүхдүүд курсээр багш болсон Ажилдаа тууштай сэтгэлээрээ ажилладаг нь сайн багш тэр байтугай дараа нь их сургууль төгсөөд сургуулийн захирал болсон хүн бн.акдёмик боловсролтой хүмүүс 45 хоногийн курсээр багш болж болно шүү дээ.

  • З
    Зочин

    Хэн дуртай нь багш хийхгүй хөө

  • И
    Иргэн

    Аль аль нь буруу ойлгож тайлбарладаг хууль гаргадаг Дамдинням гэдэг гоц ухаантан их хуралд байдаг юм байна