Цэргийн дамжин үзлэгийг болиулж, архаг хууч өвчтэй хүүхэд тэнцүүлвэл эмч нарт хариуцлага тооцохоор болжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 23 сек
80
legacy:2024/10/цэрэгэ.jpg

Цэргийн насны залуус төв дамжин дээр цэргийн эмч нарийн комиссоор ороод цэргийн ангиудад хуваарилагддаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг болон нийслэлээс ирж буй залуучууд төв дамжин дээрээс эрүүл мэндээр тэнцэхгүй буцах тохиолдол ихэсжээ. Тухайлбал, 2022 онд цэргийн алба хааж байгаа албан хаагчид хугацаанаасаа өмнө эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх нь өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.

Албаныхан энэ шалтгааныг судлаад үзэхэд 42 хувь нь цэргийн албанд ирэхээсээ өмнө архаг хууч өвчтэй, зовуурь илрээгүй байх үед цэргийн албанд татагдсан байжээ. Үүнээс харахад анхан шатны цэрэг татлагын эмч нар үзлэг шинжилгээнд анхаарах шаардлагатай нь харагдаж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт бүх аймаг нийслэлийн засаг дарга нарт албан даалгавар өгчээ. Албан даалгаврын агуулгаас нь дурдвал "Төв дамжин дээр цэргийн эмч нарийн комиссоор ордог байсныг болиулж, анхан шатны цэрэг татлагын эмч нар үзлэгийг чанаржуулах, залуусыг шинжилгээнд бүрэн хамруулах, суурь өвчтэй хүүхдүүдийг цэрэгт татсан тохиолдолд үзсэн эмч нарт хариуцлага тооцно. Цоо эрүүл хүүхэд цэрэгт татаад ямар нэгэн эрсдэл үүсвэл Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцлага хүлээнэ" гэдгийг онцолжээ.

Ташрамд дурдахад, ХЭҮК-оос есдүгээр сарын 23-нд Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэнд цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн хугацаа хэт богино учраас эмч нар үзлэгийг бодитой, чанартай хийж чадахгүй байна. Тиймээс үзлэг хийх хугацааг уртасгаж бодит үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй" гэх агуулгатай комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн байдаг.

2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 18-20 насны залуусын 21.7 хувь нь тэнцээгүй. Залуус цэргийн албанд тэнцээгүй нь бөөр шээсний тогтолцооны өвчин, чих, хамар, хоолой, мэс засал, бусад өвчин хагалгааны дараах байдал зэрэгтэй холбоотой гэнэ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    bugdiig ni ukraind yvuul

    odoo tsagiin zaluus bandi nariin ys muudsan tsag irjee

  • З
    Зочин

    Зөв шүү

  • I
    Irgen

    Eruul mendiin anhnaas ni uzeed emch nar zvger geed aawiin olon huuhed tseregt tataad ochison hoinoo baahan uwchintei yum yriad bdg tiim blhor tseregiin uzlegee saijrulah heregtei tamine

  • А
    Ахмад настан

    Одоогийн залуучууд сэтгэцийн..нойргүйдэл стрёсстэй ..байнаа....!!сэтгэл санаа тогтворгүй!!..зүрх өвддөг.......!!...ЭМЧ НАР МАШ НАРИИН ҮЗЛЭГ ХИИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!......САЙДЫН ХЭЛЖ БАЫГАА НЬ МАШ ЗӨВ!!!??......ТАНЬДАГ ХҮНИИХЭЭ ЭРҮҮЛ ХҮҮХДИИГ ЧӨЛӨӨЛӨӨД ....АСУУДАЛТАЙ ХҮҮХДИИГ ХҮЧЭЭР ЯВУУЛДАГИИГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ!!!

  • М
    Монгол

    Цэрэгт явах хүүхдээ хийхдээ эцэг эх эрүүл байх шаардлагатай шүү . Хамгийн энгийн нь архи тамхиа цохицуул . Эмч хүүхдийг чинь хийхгүй

  • З
    Зочин

    Эмч нарийн биш эмч нарын гэж бичнэ

  • З
    Зочин

    цэрэг татлагын комисст ажиллаж байгаа орон нутгийн эмч, цэргийн штабын цүдгэр гахайнууд нь 1937 оны лам нар баривчлах ногоон малгайтнууд шиг ажилладаг. лам олдохгүй болохоор мал хариулж явсан өвгөн баривчилж аваад явж байсан юм гэсэн. түүн шиг тоо гүйцээхийн тулд эмнэлэгийн дүгнэлт өвчтэй хүүхэд сүржигнэж тэнцүүлдэг гахайнууд

    • Б
      Балт

      Муу мал чамд цэргиин хоол зохихгүй зааз мал. Иим малууд хамгиин түрүүнд эхнии буун дуунаар бууж өгч урваж дайсанд хамаг байдгаа тоочиж. Дайчин дарга нараа илчилж, хамт алба хаасан нөхөдөө хорлож алдаг жамтай. Чи зүгээр л боогоод усанд унаад тогонд цохиулаад үх үх үх за