ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлагатай

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 46 сек
40
legacy:_shariljjj/baba/zzz.jpg

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх хамтран “Хууль хэрэглээний нэгдмэл байдал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.10.04) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болормаа, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон тус газрын мэргэжилтнүүд хийгээд ХЗДХЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболор, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нарын төлөөллөө байлцуулсан бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн онцлог нь Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох ХЗДХЯ, шүүх эрх мэдлийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх нэгдэж, нийтлэг тулгамдсан асуудлаа ажил хэрэгчээр хэлэлцэн ярилцаж буй анхны тохиолдол юм.

Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл жилээс жилд буурч буйн учир шалтгааныг шүүгчдийн ёс зүй, хараат бус байдалтай холбон тайлбарлах болсон ч боловсруулагдан батлагдаж буй хуулиудын чадамж нь хэрэглээ болоод шийдвэр гүйцэтгэлийн явцад олон арван бэрхшээл дагуулж байгааг талууд хэлж байлаа.

Эцсийн үр дагавар нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага энэ мэтчилэн цаашид ч хамтран ажиллаж, процессын хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлага үүсээд байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хэдийгээр би улс төрийн албан тушаал хашиж байгаа ч тус салбарт 20 гаруй жил алдаа оноо, дутагдлын дундуур явсан мэргэжилтний хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд боломжийн хэрээр цэгцэлнэ” гэж хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зүгээс тулгамдаж буй асуудалд алсын хараатай, ажил хэрэгч хандаж буйд нь салбарын сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын шийдвэр шүүхийн практикт үндэслэж, үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхийн тайлбарт нийцэх, санаачилсан хуулийн төсөлд санал авах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах чиглэлд анхаарахыг хүслээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголын авилгал хулгай луйварын эх уурхай нь шүүх болчихоод байна шүү Монголд үй түмэн луйвар хулгай залилан байхад түүнээс шиидэгдсэн нь хуруу дарам цөөхөн Орон сууцанд оруулна гээд хуурамч бичиг баримт бүрдүүлж өчнөөн айлуудыг залилсан хүн л ямарч хэрэгт орохгүй мөнгииг нь төлөхгүй бараг 5-6 жил яваад байж болж л байна Хүнии мөнгө залилаад авчихсан хэрэгтэн ямарч ялгүй мөнгииг нь төлөлгүй явсаар хэрэгсэхгүй болж байна Иим мэдээжиин хэргииг шүүсэн шүүгч нар яагаад ямарч шиитгэл авдаггүй вэ Гэтэл энэ зөвлөлгөөнөөр хууль руу чихээд өнгөрөх шинжтэй Шүүгч нарыг шүүх байгууллага байдаггүй хэрэгүү Иимэрхүү хэргээс болж хохирсон олон мянган хүмүүсиин хохиролыг хэн хариуцах вэ

  • Б
    Б. Эрдэнэтөгс

    Ч. Энхцэцэг гэдэг хүний хэлсэн үг үнэн шүү.. Хөнгөн хэрэг хийсэн олон залуучуудыг гэмт хэрэгтэн болгохгүй , шүүх хурлаар оруулахгүй шийдэж байсан урдын шийдвэрийг сэргээх юмсан..хайран залуучууд гэмт хэрэгтэн болж , буруу зам руу ороод байна даа.

  • Ч
    Ч.Энхцэцэг

    Урд нь хохирогч гомдолгүй гээд өргөдөлөө буцаагаад авсан үед , мөн хохиролыг нэн даруй төлсөн үед ... гээд сэжигтэнг заавал шүүх хурлаар оруулж ял шийтгэл өгөхгүй байсан нь олон хүнийг шүүхийн шийтгэлтэй гэсэн хар тамганаас чөлөөлдөг байсан нь хэрэгтэй шийдвэр байсан шүү..

  • З
    Зочин

    Шоронд хориглож байгаа ялтнуудыг аймшигтайгаар яарглаж бна зодоод үхэхээр нь өвчнөөр үхлээ гэдэг. Шийдвэр гүйцэтгэх алба тусгай яаргалдаг хэдэн оруу гаруу том биетэй залуучуудтай захиалга авч шоронд очиод яаргалддагын зогсоо сайдаа үхсэн хорогдолыг хэргийг шалгах хэргтэй