Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нутагшуулна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 23 сек
100
legacy:gemtliin emneleg/emch nar.jpg

Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг эх орондоо нутагшуулахаар эмч нарын бүрэлдэхүүн БНХАУ-г зорихоор боллоо. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн баасан гарагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч ажилчидтай уулзах үеэр Хятадыг зорих гэж тус эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүнийг хүлээн авч, ажиллах нөхцөлийг нь бүрэн бүрдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа мэдэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөгдсөн. Тодруулбал хөтөлбөрийн 2.3.4.1-д "Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсан. Үүний хүрээнд тус эмнэлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотыг зорих гэж байгаа юм.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад “Зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийсал, судасны дисплази эмчилгээ” багтсан. Нийт титэм судасны дисплази эмчилгээнд орж буй өвчтөнүүдийн 20 хувь нь дундаас хүнд зэргийн титэм судасны шохойжилт оношлогддог. Тухайлбал 2023 онд УХТЭ-д нийт 800 орчим титэм судсан дотуурх оношилгоо хийгдэхэд 85 орчим титэм судасны архаг бөглөрөл (CTO) оношлогдож байжээ. Ази тивд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурх дүрс оношилгооны чадамжаар Япон улс, БНСУ болон Тайвань улс тэргүүлдэг. Хүнд зэргийн титэм судсан дотуурх эмчилгээ эдгээр улсуудад дунджаар 20-30 мянган ам долларын үнэтэй байдаг аж.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Догий

    Даралт эмчилж чадахгүй хэрэгтэй эм тариаг даатгалтай байхгүй олон хүн харваж тэргэнцэртэй л явж бншдээ

  • З
    Зочин

    Сайд Мөнхсайхан хүний өвчнөөр визээс хийж бгаа эмнэлгүүд Даралт өвчиндөө эмчилж чадахгүй шалтгаан ол гээд харуулж бна энэ юу вэ худлаа яриад л тэтгэврийг нь хураан авч хүмүүс доор амьдарч бнашдээ

  • И
    Иргэн

    Эмч эмнэлгийн ажилтнуудынхаа нийгэмийн асуудал, цалин хөлсийг нь олигтойхон өгчихөөд шинэчлэл ярь!!! Улны цалинтай шинэ дэвшилтэт технологийг нутагшуулана гэдэг нэг л авцалдахгүй пол улс төр харагдаад бн!!!

  • О
    Оюун

    Сайн гэсэн газар зорихгүй юуч дурьдаагүй мөртлөө хятад зорих яасан ойлгомжгүй бичив

  • И
    Иргэн

    Зөв арга хэмжээ. Энэ мэтээр эмч, мэргэжилтнүүдийг газар дээр нь сургаад монголд нутагшуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулаад явбал монгол улс цомхон шүү дээ. Ялангуяа хамгийн сүүлийн үеийн шинэ технологиудыг шуурхай оруулаад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулмаар бна. Жнь роботын мэс засал

  • З
    Зочин

    Эхний өгүүлбэрт ...ХЯТАДЫГ ЗОРИХ ГЭЖ... байгаа нь САЙД ӨӨРӨӨ ЯВАХ НЬ гэж ойлгогдлоо. !!!

  • З
    Зангараг

    Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг бас нэг эмчилгээний хамт нутагшуулна гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

  • К
    Кк

    Энэ нэг 2 хулгайч бна нэг нь Баярсайхан номин нямдаваа гээд бичих юм энэ нямдаваан нь барихаар мөнгөө өгөөгуй юм уу эсвэл ..... нөгөөх нь хаа сайгүй бөгсдүүльё хүчиндүүлё хөхөөд өгье гэсэн 2 оруу гаруу бнаэсвэл нэг хүн үү ийм садар самуун сурталчилж бгаа нийгэмийн хог шааруудыг барьж авч шоронд хийж нийгмээс тусгаарлах шаардлагатай

  • З
    Зочин

    Сайн мэдээ байна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol